ЦАХИМААР ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ БОЛОМЖТОЙ

www.etax.mta.mn энэ цэсээр орж холбогдох мэдээллээ бөглөөд хэвлэж авна. Энэхүү цахим хуудсанд нэвтрэхээсээ өмнө та www.itax.mta.mn сайтад татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх ёстой. Хэрвээ бүртгүүлээгүй бол шинээр бүртгүүлж болох бөгөөд хэрвээ бүртгүүлсэн бол өөрийн бүртгэлтэй цахим шуудангаараа нууц үгээ мартсан бол дахин авч нэвтрэх боломжтой. Etax цэс рүү РД-аараа нэвтрэх бөгөөд энэхүү цахим хуудаснаас хувь иргэний эсвэл хуулийн этгээдийн тодорхойлолтыг хэвлэж авах боломжтой. Тодорхойлолт нь QR кодтой байх бөгөөд татварын албан ёсны тодорхойлолт мөн болно. Шаардлагатай тохиолдолд ТЕГ-ын даргын 2014 оны 04 дүгрээр сарын 01-ны өдрийн А/65 дугаар тушаалаар батлагдсан "Татвар төлөгчдөд лавлагаа тодорхойлолт олгох журам"-ын 3.2, 5.1 дэх заалтын дагуу татварын албанаас тодорхойлолтыг цаасаар гаргуулан авч болно.

 

                                                            Эх сурвалж: https://www.mta.mn/c/view/11608