АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн хөгжлийн чиг хандлага, архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчил, дутагдлыг арилгах шаардлагын хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр баталж, уг хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль болох Архивын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн 22 жилийн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, архивын ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн бөгөөд зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгасан байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/h5cy