СУРГУУЛИЙН ОРЧИНД ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ

“Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг” хамруулан ойлгоно. Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд:

А. Ундааны зүйлс

1.Бүх төрлийн согтууруулах ундаа (архи, дарс, шар айраг)

2.Бүх төрлийн хийжүүлсэн ундаа

3.Энергийн болон спортын ундаа

4.Байгалийн бус өтгөрүүлсэн сироп, амт, өнгө, үнэр оруулж найруулсан шүүс, ундаа

5.Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 мл-т 10 г ба түүнээс их чихэр агуулсан байгалийн гаралтай жимсний ундаа (үзэм, нэрс, чацаргана, алимын ундаа гэх мэт)

6.Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль

 

Б. Амттан, зууш

1. Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) бүх төрлийн хатуу, зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой хүнсний бүтээгдэхүүн, мөхөөлдөс

2. Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн Бүх төрлийн чихэр ( үрлэн чихэр), хатаасан жимсийг жижиглэн болон ширхгээр

3. Шаржигнуур төмс/ чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар

4. Шаардлага хангаагүй бохь (өнгө нь хувирдаг, хувирдаггүй XXL, 3D)

 

В. Боловсруулсан, хагас боловсруулсан хүнс, түргэн хоол

1. Хиам, зайдас зэрэг утсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн

2. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон

3. Тосонд шарсан ширхгийн хоол (хуушуур, пирожки, шарсан тахиа, төмс, боорцог)

4. Даршилсан, давсалсан, нөөшилсөн ногоо

5. Шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс

6. Шошгын мэдээлэлд үндэслэн, бүтээгдэхүүний 100 г-д 5 г-аас их ханасан өөх тос агуулсан бүх төрлийн хүнс

7. Транс тос агуулсан бүх төрлийн хүнс (шошгын мэдээллийг харах)

8. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний болон дагалдах баримт бичиггүй, хаяг шошгогүй, буруу шошголсон, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдсан, хадгалалтын горим зөрчигдсөн хүнсний бүтээгдэхүүн

9. Үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа эсхүл хэрэглэж дуусах хугацаа тодорхойгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн

10.Бүх төрлийн халуун ногоо, хоол амтлагч

 

- - - о о 0 о о - - -

https://www.legalinfo.mn/annex/details/11163?lawid=15513