ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРААР ЯЛГАЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ ЦАГ, БҮСЧЛЭЛ

1. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлана.

2. Улаанбаатар хотын Их тойруугийн зам болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Ард Аюушийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсэгт, Нарны зам болон түүний доторх замуудад, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойрог, Доржийн гудамж КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог, Их хүрээ гудамж Дүнжингаравын уулзвар, Их Монгол Улсын гудамж Хоум плазагийн уулзвар, Энгельсийн гудамж МИС-ын уулзвар, Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

3. Шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаанд энэхүү бүсчлэлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр өөрчлөн тогтоож болно.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11210?lawid=15580