МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа билээ.
Хуулийн зарим зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Улсын дээд шүүхийн тухайд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсэж байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан. Үүнд:
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд “танхимын бүрэлдэхүүнийг батлах, хуульд заасан үндэслэлээр “танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох” эрхийг шинээр нэмсэн.
Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг хэрэгжүүлэх нь шинээр томилогдсон шүүгчийг танхимын шүүн таслах ажиллагааны цар хүрээ, тухайн цаг үедээ шийдвэрлэгдэж буй хэргийн тоон үзүүлэлт, ажлын ачаалал, шүүгчийн мэргэшсэн байдал, туршлага зэргийг харгалзан үзэж аль нэг танхимд хуваарилах асуудал.
Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгосноор шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэр мөр шийдвэрлэх боломжтой болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна.
- Улсын Дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглосон агуулга бүхий хэсгийг өөрчлөн найруулсан зохицуулалтыг тусгасан.
- Хуулийн төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан.
Дагнасан шүүхийн шүүн таслах ажиллагааг төлөвшүүлэх, шүүгчийг тухайлсан салбар эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх нь Олон улсын жишиг, МУ-ын ҮХ-ийн зорилт мөн төдийгүй хүний эрх, эрх чөлөөг шүүхийн журмаар хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, улмаар шүүн таслах ажиллагааны чанарт эерэг нөлөөлөл үзүүлэх хүчин зүйл болно.
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/10933