АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ГАРГАХ МАЯГТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/97 дугаар тушаалын хавсралтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тайлагнах, мэдээлэхтэй холбоотой маягтуудыг баталсан байна. Үүнд:
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргах маягт;
- Экспортолсон болон дотоодод борлуулсан алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт;
- Экспортод гаргасан төмөр, жонш, гянтболдод ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт;
- Алт, мөнгө, төмөр, жонш, гянтболдоос бусад экспортолсон бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт;
- Экспортод гаргасан нүүрсэнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт;
- Экспортод гаргасан төмөрт ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт;
- Дотоодод борлуулсан алт, мөнгөнөөс бусад бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягт.
Эдгээр маягтуудыг 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн мөрдөж эхлэх юм. Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд нь 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн АМНАТ-ийн тайлангаа эдгээр маягтуудын дагуу тайлагнана.
Маягтуудын загварыг https://www.legalinfo.mn/law/details/15645 линкээс татан авах боломжтой.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15645