ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААС ТАЙЛАНГИЙН МАЯГТУУДЫГ ШИНЭЧЛЭН ГАРГАЛАА
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/133, А/134, А/135, А/136 дугаар тушаалуудаар холбогдох тайлангуудын маягт, хавсралт мэдээ, нөхөх зааврыг Татварын ерөнхий хууль /2019/-д нийцүүлэн баталсан байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/133 тушаалаар:
- “Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан”-гийн маягт /ҮШТ-01/
- “Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтыг нөхөх заавар”
- “Үнэ шилжилтийн тогтмол мэдээлэл”
- “Дотоод үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-02/,
- “Дотоод үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар”
- “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-03/,
- “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар”,
- “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-04/,
- “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн маягтыг нөхөх заавар”
- “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягт”
- “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан байна.
Татварын ерөнхий хуульд зааснаар Үнэ шилжилтийн тайланг 2020 оны жилийн эцсийн тайлантай хамтатган тайлагнахаар хуульчилсан.
Тайлангийн маяг, бэлтгэх заавар, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15641?lawid=15641 линкээс татан авах боломжтой.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/134 дугаар тушаалаар:
- Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-07/
- “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”
- “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан байна.
Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15660?lawid=15660 линкээс татан авах боломжтой.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/135 дугаар тушаалаар:
- “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-29/;
- “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”;
- “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг баталсан байна.
Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15661?lawid=15661 линкээс татан авах боломжтой.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/136 дугаар тушаалаар:
- “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-30/;
- “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”;
- “Оршин суугч бус хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг тус тус баталсан.
Тайлангийн маяг, нөхөх зааврыг https://www.legalinfo.mn/law/details/15662?lawid=15662 линкээс татан авах боломжтой.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15662?lawid=15662