ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 23 арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд 17-д “Бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

Үүнтэй холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн тухай мэдээллийг бэлтгэв.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан бөгөөд уг хууль батлагдсантай холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн батлан даалтын сан байгуулагдсан болно.

Уг сан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах, сангийн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай явуулахад чиглэгдсэн барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах үндсэн үйл ажиллагаа бүхий ашгийн төлөө бус байгууллага юм.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар уг сан нь дараах үйл ажиллагааг явуулна.

 

  1. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах;
  2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээс гаргасан хаалттай өрийн бичгээс банк, санхүүгийн байгууллага худалдаж авсан бол уг худалдаж авсан өрийн бичигт батлан даалт гаргах;
  3. Зээлийн мэдээлэл болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан эрх бүхий байгууллага, шаардлагатай бусад төрийн болон хувийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох, лавлагаа авах;
  4. Зээлийн батлан даалт болон холбогдох бусад үйл ажиллагаанаас бий болсон хугацаа хэтэрсэн өр, авлагыг барагдуулах зорилгоор тэдгээрийг бусдад худалдах, хуулиар зөвшөөрсөн бусад арга хэмжээг авах.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолд дурдсанаар бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээг Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар авахыг даалгасантай холбоотойгоор сангийн үндсэн үйл ажиллагааны нэг болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргахад дараах дарааллыг баримтална.

Зээлийн батлан даалт хүсэгчийн хувьд дараах шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд уг сантай гэрээ байгуулсан банк, банк бус санхүүгийн байгууллага, түүний салбар нэгжээс зээл авахад уг сан батлан даалт гаргах юм.

 

         Эх сурвалж: www.mofa.gov.mn