МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 5 сарын 27-ны өдөр “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан.

          Тус журмаар Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг зохицуулна.

          Дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэж, хүчингүй болгох ба дипломат, албан гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацааг сунгахгүй.

 

       Дипломат, албан гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын Doc 9303-аар тогтоосон стандартыг хангасан дараахь төрөлтэй байна:

-          цахим төхөөрөмжөөр уншигдах паспорт (MRTD);

-          иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (цээж зураг, гарын хурууны хээ г.м)-ийг агуулсан санах ойтой паспорт (eMRTD).

         Дипломат, албан гадаад паспорт дараахь мэдээллийг агуулсан байна:

-          дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар;

-          дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаарыг.

        Дипломат гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:

1.      Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;

2.      төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

3.      төрийн өндөр албан тушаалын ТӨ-IYА-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;

4.      Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;

5.      төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарч байсан албан тушаалтан, түүний эхнэр/нөхөрт тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацаатай адил хугацаанд;

6.      гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;

7.      төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхөр;

8.      хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

9.      Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны “Хүндэт дипломат” хүндэт тэмдгээр шагнуулсан ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр;

10.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд гадаад улсад зорчиход дагалдан явах төрийн тусгай хамгаалалтын алба хаагч.

 

         Албан гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар уламжлан мэдүүлснээр олгоно:

1.      төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.      төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

3.      шүүгч, прокурор;

4.      сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга;

5.      аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч

6.      төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

7.      Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албаны дарга, ахлах ажилтан, ажилтан, шаардлагатай тохиолдолд туслах ажилтан;

8.      төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

9.      Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;

10.  Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;

11.  олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

12.  Хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын  үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

13.  Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

14.  Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;

15.  Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;

16.  Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

17.  олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн (нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан);

18.  төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн гадаад улсад суугаа төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан;

19.  төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхрөөс бусад дипломат цолтой ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр.

Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт олгох, эсхүл татгалзах асуудлыг шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж https://www.legalinfo.mn/annex/details/11061?lawid=15416