ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ТУХАЙ

   Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн гурван зэрэгтэй байдаг бөгөөд “Бэлэн байдал” гэж гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн  аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг ойлгоно.

   Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд 2020 оны 181 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаж, улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Улсын онцгой комиссын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 209 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.  

   Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1280 тоот захирамж гарсан.

   Уг захирамжийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан хугацаанд хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааг дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

1.

Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

2.

Барилгын материалын худалдаа

3.

Модны зах

4.

Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/

5.

Ресторан /тусгай нөхцөл шаардана/

6.

Кафе /тусгай нөхцөл шаардана/

7.

Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)

8.

Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/

9.

Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/

10.

Кофе шоп

11.

Хувцас захиалга, засвар

12.

Гутал захиалга, засвар

13.

Гэр ахуйн тавилгын захиалга засвар

14.

Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар

15.

Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар

16.

Цүнх захиалга, засвар

17.

Нүдний шил захиалга, засвар

18.

Цоож, түлхүүр засвар

19.

Цаг засвар

20.

Хими цэвэрлэгээ, угаалга

21.

Гэрэл зураг

22.

Айл нүүлгэх үйлчилгээ

23.

Эд бараа түрээслэх үйлчилгээ

24.

Нийтийн бие засах газар

25.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/

26.

Авто засвар /агрегат, кузов/

27.

Дугуй засвар

28.

Автомашины угаалга

29.

Автомашины доторлогоо

30.

Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа

31.

Автозогсоол /Битүү, ил/

32.

Нийтийн байрны үйлчилгээ

33.

Барилга засвар

34.

Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/

 

   Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан 52 салбар, чиглэлийн үйл ажиллагааны эрсдэлийг тооцож, доор дурдсан 18 салбар, чиглэлийн үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-д заасны дагуу хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, доор дурдсан нь 18 салбар чиглэлийн үйл ажиллагааг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд явуулахыг хориглосон байна. Үүнд:

  

1.

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2.

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3.

Бүх төрлийн баар /Диско, караоке, стриптиз, бильярд, паб -энгийн/

4.

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5.

Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6.

Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб

7.

Саун, бассейн

8.

Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9.

Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10.

Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/

11.

Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12.

Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал 

13.

Түргэн үйлчилгээний цэг

14.

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

15.

Нийтийн халуун ус

16.

Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

17.

Дүрс бичлэг

18.

5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

 

   Ийнхүү хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг Нийслэлийн онцгой комиссоос баталж гаргасныг дараах байдлаар гаргасан болно.