ГАДААД УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ БОЛОН МОНГОЛ УЛСАД ШААРДЛАГАТАЙ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН 37 МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам болон Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтыг тус тус шинэчлэн батласан байна.

Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журмын дагуу гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид сургалтын төлбөрийн зээлийг дор дурдсан хугацаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгоно. Үүнд:

1. Магистрын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 2.5 жил,

2. Докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчид 3 жил хүртэлх.

Зээлд хамрагдах суралцагчийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн/ Боловсрол, шинжлэх ухааны сайд/ -ий тушаалаар баталсан комисс сонгон шалгаруулах бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зээлээр суралцуулах тухай шийдвэр гаргана.

Сургалтын төлбөрийн зээлийн хэмжээг Засгийн газар тогтоох бөгөөд зээлийн хэмжээнд сургалтын төлбөрийн нэхэмжлэх /хичээлийн багц цагийн төлбөр/, эрүүл мэндийн даатгал, гадаад суралцагчийн хураамж, номын сангийн үйлчилгээний төлбөр хураамжийг оруулж тооцно.

Суралцагчид дараах шаардлага хангасан байна. Үүнд:

1. Монгол Улсын иргэн байх;

2. Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн журмын дагуу элсэж, албан ёсны суралцах урилга авсан байх;

3. Урьд өмнө нь Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахаар сургалтын төлбөрийн зээл авч байгаагүй байх.

Сургалтын зээлийн гэрээ:

1. Боловсролын зээлийн санд хүсэлт гаргаж, Зээлийн гэрээ байгуулна.

2. Суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх зээлийн гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно.

Уг сургалтын төлбөрийн зээл нь Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших суралцагчдад олгогдох бөгөөд Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх 13 чиглэлийн 37 мэргэжлийн жагсаалтыг дараах байдлаар батласан байна.

 

Төрөлжсөн чиглэл

Мэргэжлийн нэр

Боловсролын түвшин

Бакалавр

Магистр

Доктор

1.

Боловсрол

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

BSc

 

 

Багш, бага ангийн боловсрол

BSc

 

 

Багш, тусгай хэрэгцээт боловсрол

BSc

 

 

2.

Соёл, урлаг

Уран сайхны гэрэлтүүлэг

BSc

MSc

 

Дуу, чимээний технологи

BSc

MSc

 

Хөгжмийн театрын найруулга

BSc

MSc

 

Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)

BSc

MSc

 

Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт

BSc

 

 

3.

051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан

Биологи

BSc

MSc

PhD

4.

 

052 Хүрээлэн буй орчин

Хүрээлэн буй орчин судлал

BSc

MSc

PhD

5.

061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи

Утасгүй холбоо

Beng

MEng

 

Өгөгдлийн ухаан

Beng

MEng

 

Системийн аюулгүй байдал

Beng

MEng

 

Хиймэл оюун ухаан

Beng

MEng

 

6.

071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл

Химийн инженерчлэл ба боловсруулалт

Beng

MEng

 

Сэргээгдэх эрчим хүч

Beng

MEng

PhD

Байгаль орчныг хамгаалах технологи

Beng

MEng

 

Электроник

Beng

MEng

PhD

Механик инженер

Beng

MEng

 

7.

072 Үйлдвэрлэл, боловсруулалт

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

Beng

MEng

PhD

Хүнсний инженерчлэл

Beng

MEng

PhD

Шим тэжээл судлал

Beng

MEng

PhD

Газрын тосны инженер

Beng

MEng

 

Уул уурхайн ашиглалтын технологи

Beng

MEng

 

8.

073 Архитектур ба барилга, угсралт

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

Beng

MEng

PhD

Хаягдал боловсруулах технологи

Beng

MEng

PhD

9.

078 Инженерчлэл салбар хооронд

Биотехнологи

Beng

MSc

PhD

Био-инженерчлэл

 

MSc

PhD

Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл

 

MSc

PhD

10.

081 Хөдөө аж ахуй

Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)

BSc

 

 

Газар тариалангийн аж ахуй (агрономи)

BSc

 

 

Хөрс судлал, агрохими

BSc

 

 

11.

082 Ойн аж ахуй

Ойн инженер

BSc

 

 

12.

084 Мал эмнэл зүй

Мал эмнэл зүй

BSc

 

 

13.

091 Эрүүл мэнд

Сувилахуй

BSc

 

 

Био-анагаах ухаан

BSc

 

 

Нийгмийн эрүүл мэнд

BSc

 

 

 

Эх сурвалж: : https://legalinfo.mn/annex/details/10888?lawid=15219