ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсад онош тавигдаж, эмчлэгдэж байгаа хэдий ч түүний 10 хувь нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эмнэлзүйн заавар, стандарт мөрдөж байгаа бөгөөд бусад оношууд дээр нотолгоонд суурилсан эмнэлзүйн удирдамж, зааврын эрүүл мэндийн байгууллагууд ашиглахгүй байна. Засгийн газраас 2020 онд анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн хэдий ч өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нөхөрлөлийн гишүүн биш эмч, эмнэлгийн мэргэжилтний цалин урамшуулал нэмэгдэхгүй, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд нь тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавх буурсан буюу ижил төрлийн сумын эрүүл мэндийн төвүүд нь харилцан адилгүй үйлчилгээ үзүүлэх, үүний улмаас лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хэт төвлөрөл бий болсон байна.
Эрүүл мэндийн тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтийг дурьдвал:
1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн удирдамж, зааврын талаарх зохицуулалтыг талаарх өөрчлөлт,
2. Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах, шинэ түвшинд хүргэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн статусыг хязагаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болгож анхан шатанд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь санхүүжилтийн үр шимээ хүртдэг, цалин урамшууллаа нэмэгдүүлдэг болгохын тулд одоогийн тодорхойгүй статусыг бусад хуулиудтай уялдуулан оновчтой тогтоох,
3. Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн зарим тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх замаар лавлагаа шатлал руу явж буй урсгалыг бууруулах,
4. Амаржих газруудыг нэгдсэн эмнэлэг статустай болгож тусламж, үйлчилгээг нь өргөжүүлэх /амаржих статустай Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурван эмнэлэг/,
5. Төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгүүд санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог болох.
Хуулийн төсөл батлагдсанаар анхан шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжрах, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь нөхөрлөлийн гишүүн болж санхүүжилтийн үр шимийг тэгш хүртэх, сум, тосгоны эрүүл мэндийн төв чадавхжих, иргэдийн лавлагаа шатлалруу явах урсгал буурч, иргэдэд учирч буй чирэгдэл буурна гэж үзсэн байна.
Энэхүү төслийг Нийгмийн бодлого байнгын хорооноос өргөн барьсан байна.
Эх сурвалж: : http://forum.parliament.mn/projects/11012