ТАТВАРЫН АЛДАНГИ, ТОРГУУЛИАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг баталсан байна.

      Тус хуулиар 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсөн байна.

Энэ хуулийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15834?lawid=15834