ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаартай тогтоолоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасны үндэслэн дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна.

НЭГ. Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-д дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсэн байна.

1/ 3.1.13 дахь дэд заалт:

“3.10.13. Холбоо, сангийн нэрийг гадаад үг (кирилл үсгээр бичсэн гадаад үг), товчилсон үсгээр бичсэн бол Жишээлбэл: “Монголиан девелопмент ассоциаци”, “МХӨТ нийгэмлэг” гэх мэт.”

2/ 4.9 дэх заалт:

“4.9. Хуулийн этгээд нэг жилд 2-оос илүүгүй удаа нэрээ өөрчлөхөөр баталгаажуулж болно.”

ХОЁР. Мөн журмын 3.7, 4.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.7. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдийн нэрэнд тоо орсон тохиолдолд уг тоог кирилл үсгээр бичнэ. Жишээлбэл, “Хоёр цамхаг” ХХК, “Нэг зорилго” Холбоо гэх мэт."

"4.3. Улсын бүртгэгч ажлын 1 өдөрт энэ журмын 2.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу түүний сонгосон 5 хүртэлх нэрийг хуулийн этгээдийн нэрийн санд шалгаж, холбогдох хууль тогтоомж, энэ журамд нийцсэн 3 хүртэлх нэрийг баталгаажуулна.”

ГУРАВ. Мөн журмын 3.9 дэх заалтын “Нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургууль” гэснийг “Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Нийслэлийн 128 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын Хүрээ тулга сургууль” гэж өөрчлөлт оруулсан байна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15874?lawid=15874