ЖЕНДЭРИЙН ТЭНЦВЭРГҮЙ БАЙДАЛ БА ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААР

Дунджаар эмэгтэй хүн эрэгтэй хүнд олгогдсон хууль ёсны эрхийн дөрөвний гуравтай тэнцэх хэмжээний эрхийг эдэлдэг байна. Аливаа улс орон өөрсдийн хууль заалтанд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байхад хөгжлийн их үүсвэр болох ба энэ нь эмэгтэй ажилчдын эмзэг давхаргын ажил эрхлэлт болон хэт ядуурлын түвшинг бууруулж байгаа юм. Гэвч эмэгтэй хүн одоог хүртэл эрэгтэй хүнээс илүү бага цалин авах болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал их өндөр байсаар байна.

Дэлхийд ялгаварлан гадуурхах тухай хууль нь зөвхөн эмэгтэй хүний үндсэн эрхэд хамааралтай байгаагаас гадна эдийн засгийн аюулгүй байдалд мөн адил халдаж бүй хэрэг юм. Амьдралын бүх үе шатуудад хөдөлмөр эрхлэлт болон бизнес эрхлэх боломжийн эрх тэгш байдал нь эмэгтэй хүний хувьд саад бэрхшээлтэй хэвээр байгаа нь хамгийн их хөгжсөн эдийн засагтай орнуудад ч тэр хөндөгдөж бүй асуудал юм.

Тэгвэл Эмэгтэйчүүд, бизнес болон Хууль гэх дэлхийн банкны группд дээрх асуудал дээр тулгуурлан гаргадаг судалгаа нь бодлого боловсруулагчдад эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжид хэрэгжүүлэх боломжтой жишгээр хангаж өгдөг байна. Энэ судалгааны ажил нь эмэгтэй хүний ажил мэргэжлийн эхлэл болон түүний процесс мөн тэрхүү карерын төгсгөл буюу ажил мэргэжлээ хаях зэрэгт тулгуурлан гаргадаг шийдвэрүүдээс хамааран хийгдсэн бөгөөд 35 асуултын үнэлгээг 8 төрлийн үзүүлтэд хуваан боловсруулсан байдаг. Үүнд, хөдөлгөөнт байдал буюу эрх чөлөөний хязгаарлалт, Ажлын орчин буюу хууль хэрхэн эмэгтэй хүний ажлын шийдвэрт нөлөөлж байгаа тухай болон цалин төлөлт, Гэрлэлт, Эцэг эх болох буюу хүүхэдтэй болсны дараах нөхцөлд хууль хэрхэн үйлчилж буй тухай, Эмэгтэй хүний бизнес эрхлэлт, Өв залгамжлал болон хөрөнгө дээрх жендэрийн ялгаа мөн тэтгэвэр зэрэг найман үзүүлэлтэд тулгуурлан хийгдсэн судалгаа юм. 

Эмэгтэй хүний эдийн засгийн эрх тэгш байдлын илүүтэй хангаж буй онцлох хуулийн өөрчлөлтийн талаар дурдвал Энэтхэг улсын 2005 оны Hindu Succession Amendment act болон 1999 оны Rwanda’s succession зэрэг хууль нь эрх зүйн шинэчлэл чухал болохыг харуулсан нотлох баримт болсон юм. 

Зураг 1: Бүс нутгийн хууль ёсны хүйсийн эрх тэгш байдал болон боломж, үр дүнгийн эрх тэгш байдлын харьцуулалт:

2020 оны Дэлхийн жендэрийн зөрүүний индекс 49.4-өөс 87.7 үнэлгээний хооронд байгаа буюу зураг дээрх үзүүлтэд хуулийн хүрээнд эмэгтэй хүн илүү бага ялгаварлан гадуурхалтад өртдөг бол боломж, үр дүнгийн жендэрийн ялгааг арилгахад ахиц дэвшил гарсан байна. (Зураг 1)

Түүнчлэн эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөл нь улс төрийн суудалд өндөр хувьтай суудал эзэлдэг байх нь эмэгтэй хүний эрх зүйн орчны хувьд ахиц дэвшилт гаргахад маш чухал үзүүлэлт болдог байна. Судлаачид үзэхдээ эмэгтэй улс төрийн төлөөлөгч олонтой эдийн засгийн улсад бэлгийн дарамт, хүчингийн хэрэг, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиуд нь үндэсний хууль тогтоолд илүү батлагдах боломжийг бүрдүүлдэг байна. Парламент хоорондын холбооны хууль боловсруулах байгууллагуудад дунджаар 25% нь эмэгтэй гишүүд байдаг. Харин зөвхөн 4  улсад хууль тогтоох суудалд дор хаяж хагас нь эмэгтэй гишүүнтэй байна. Үүнд, Rwanda (61%), Cuba(53%), Bolivia (53%), болон United Arab Emirates(50%). Мөн Эмэгтэйчүүд, Бизнес болон хууль гэх судалгаанд маш өндөр оноо авдаг эдийн засгуудын хувьд ч дунджаар хууль тогтоох суудлын гуравны нэг нь эмэгтэй гишүүд байдаг байна.

2020 оны 8 үзүүлэлтийн хувьд дэлхийн дундаж оноо 100-гаас 76.1 гэсэн үнэлгээтэй гарсан байна. Энэ нь сайн практик хууль тогтоомжийн хувьд дөрөвний гурван хувьтай буюу ахиц дэвшилттэй байгааг харуулсан байна. 2019 оны 8 үзүүлэлтийн хувьд 10 эдийн засгийн газар 100 оноо авсан буюу эмэгтэйчүүдийн бүрэн тэгш эрхтэй орнууд нь: Belgium, Canada, Denmark, France, Iceland, Latvia, Luxembourg, Portugal болон Sweden гэсэн орнууд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэй хүний хууль эрх зүйн хувьд эрх тэгш байдал нь эрэгтэй хүнтэй ижил төвшинд байна гэсэн үг юм. Үүнээс 39 орны хувьд 90%-иас дээш үнэлгээ авсан бөгөөд 28 нь OECD(эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) буюу өндөр орлоготой эдийн засагтай орнууд, харин долоо нь Европ болон төв Азийн орнууд байгаа бол дөрвөн Латин Америк, Зүүн ази, Номхон далайн орон, Дэд Сахаран Африк болон Карибын улсууд байна. Харин дунд ази, Хойд Африк болон урд Азиин орнууд 90 % болон түүнээс дээш үзүүлэлтэд хүрж чадаагүй байна.

Зураг 2: Улс орнууд Эцэг эхийн үзүүлэлтэд хамгийн бага үнэлгээтэй байна.  

Эрх чөлөө, Ажлын байр, Гэрлэлт, бизнес эрхлэлт, Хөрөнгө гэх үзүүлэлтүүдийн Дэлхийн дундаж үнэлгээ 75% аас дээш байгаа нь эдийн засаг нь олон сайн хуулийн практикийг хэрэгжүүлсэн гэж харагдаж байна. Гэвч Цалин, Эцэг эх байх болон тэтгэврийн үзүүлэлтүүдийн дундаж үзүүлэлт бага хувьтай байна (Зураг 2).

Дундаас илүү эдийн засгийн орнууд аав нарт зориулсан цалинтай амралт гэж байдгаас гадна дундаж хугацаа нь долоо хоног гэж заасан байдаг бөгөөд хамгийн удаан цалинтай амралттай орнуудаар зүүн Ази, Номхон далайн орон болон Европ, Төв Ази өндөр орлоготой эдийн засгийн орнууд багтаж байна. Харин 44т нь эцэг эхийн цалинтай амралт гэж байдаг байна. 2019 онд Европын холбооны улс шинэ хууль баталсан ба хуулийн зорилго нь эцэг эх хоёуланд нь цалинтай амралтыг дэмжих, хүүхдийн халамжийн хариуцлагыг эцэг эх 2т дахин тэгш эрхтэй байхаар хуваарилалт хийх зэрэг зорилтуудыг тавьсан байна.

Харин АНУ нь Перу болон Албани зэрэг орноос доогуур буюу 91.3 хувийн үзүүлэлттэй байгаагийн учир нь ижил хэмжээний цалин хөлс болон тэтгэвэр тэтгэмжийг баталгаажуулсан хууль байхгүй байгаагаас гадна эцэг эхийн амралтын талаарх хууль маш муу байдаг байна.

2021 оны байдлаар зөвхөн 10 орны хувьд эмэгтэйчүүд бүрэн тэгш эрхийг эдэлдэг байна. 

Эх сурвалж: https://openknowledge.worldbank.org/bitstream/handle/10986/35094/9781464816529.pdf

https://www.statista.com/chart/17290/countries-with-most-equal-rights-for-women/?utm_source=Statista+Global&utm_campaign=62332bd50e-All_InfographTicker_daily_COM_AM_KW05_2021_Fr_COPY&utm_medium=email&utm_term=0_afecd219f5-62332bd50e-312427774