АРХИВЫН БАРИМТ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Архивын ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалын хавсралтаар Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг баталсан байна.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар архивын баримт хадгалах үйлчилгээг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд эрхэлнэ.
Дээрх журмаар тус хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан байна.
Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд дараах шаардлагыг хангасан байна.
- 1. ”Архивын зориулалтын барилгад тавигдах шаардлага стандарт”-ыг хангасан байртай байх;
- 2. Архивын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
- 3. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжлийн ажилтантай байх;
- 4. Архивын баримт хадгалах, хамгаалах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх;
- 5. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/07 дугаар тушаалаар баталсан “Архивын аюулгүй ажиллагааны журам”-д заасан болон архивын аюулгүй байдлын талаар дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:
- - 24 цагийн хамгаалалтын болон галын дохиололтой байх;
- - Гал унтраах автомат хийн систем суурилуулсан, архивын зориулалтын галын хор, гал унтраах анхан шатны багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байх;
- - Галын хор нь нүүрсхүчлийн хийн буюу нунтаг хор байх;
- - Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага”-ыг хангасан телехяналтын системтэй байх;
- - Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулдаг байх;
- - Архивын мэдээллийн болон орчны аюулгүй байдлыг хангаж, энэ асуудлыг дотооддоо журамласан, гамшгийн үед архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байх.
- 6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, архивын холбогдолтой дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй хуулийн этгээд нь доорх баримт бичгийг бүрдүүлж, Архивын ерөнхий газарт ирүүлнэ. Үүнд:
- - Архивын мэдээллийн болон орчны аюулгүй байдлыг хангаж, энэ асуудлыг дотооддоо журамласан, гамшгийн үед архивын баримтыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байх.
-
- Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах/;
-
- Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
-
- Тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
- ”Архивын зориулалтын барилгад тавигдах шаардлага стандарт”-ыг хангасан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
-
- ”Архивын зориулалтын барилга, өрөө тасалгаанд тавигдах шаардлага стандарт”-ыг хангасан байртай талаар архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт;
- Архивын мэргэжлийн үндсэн ажилтнуудын мэдээлэл, мэргэжлээрээ ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
- Үйл ажиллагаандаа ашиглах архивын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тавиур шүүгээний талаарх танилцуулга, техникийн тодорхойлолт;
- Эрх бүхий байгууллагаар архивын баримт хадгалах байранд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэсэн баримт;
- Харуул хамгаалалтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ, эсхүл харуул хамгаалалтын албатайг нотлох баримт;
- Эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланс;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй, гааль, татвар, нийгмийн даатгалын болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүйг нотлох баримт.
Архивын ерөнхий газар тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг журмын 4.7-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногийн дотор гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид ажлын 3 хоногийн дотор мэдэгдэнэ.
Тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд 150000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг өргөдөл гаргагч хуулийн этгээдээс шаардаж, баримтыг тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичигт нэмж хавсаргана.
Архивын баримт хадгалах тусгай зөвшөөрлийг Архивын ерөнхий газрын даргын тушаалаар 5 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/11625?lawid=16117