АРХИВЫН ТӨРӨЛ, ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ТУХАЙ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр батлагдсан ба тус шинэчилсэн найруулгаар нэлээдгүй шинэ агуулгыг тусгаж өгчээ. Тэдгээрээс Архивын төрөл болон үндсэн чиг үүргийн талаар танилцуулья.

Архив нь дараах төрөлтэй байна. Үүнд:

Төрийн болон байгууллагын үндсэн чиг үүргийн талаар:

Төрийн архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, баримтыг нягтлан шалгах, хадгалах, хамгаалах, ашиглуулах, тоо бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх ажиллагааг Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журмаар зохицуулах ба Төрийн архив дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Aрхивын сан хөмрөгийг түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримт, эх сурвалжаар нөхөн баяжуулах;

- Aрхивын сан хөмрөгийн баримтыг тогтоосон журам, стандартын дагуу хадгалж, хамгаалах;

- Aрхивын баримтын тоо бүртгэл хөтлөх;

- Aрхивын баримтад нягтлан шалгалт хийх;

- Хөмрөгийн баримтын агуулга, бүрэлдэхүүн, байршлыг нээн харуулсан архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;

- Архивын баримтын тоо бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;

- Архивын хөмрөгийн баримтад тооллого явуулах;

- Архивын хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх;

- Байгууллага, иргэний хүсэлтээр архивын лавлагаа, баримтын хуулбар олгох зэрэг архивын үйлчилгээ үзүүлэх;

- Архивын ашиглалтын үйл ажиллагаанд цахим үйлчилгээ нэвтрүүлэх;

- Хосгүй үнэт, нэн үнэт баримтыг хамгаалалтын хуулбар хувьтай болгох, баримтын эх хувийн ашиглалтыг хязгаарлах;

- Архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх, ариутгах арга хэмжээг авах;

- Төрийн өмчийн бус хосгүй үнэт, нэн үнэт архивын баримтыг хадгалах, хамгаалах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

- Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;

- Cалбар архивын болон хөмрөг үүсгэгч байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг болно.

Байгууллагын архив тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, архивын баримтыг анхан шатанд бүрдүүлж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан хугацаагаар түр хадгална. Байгууллагын архив дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хавтаст баримтыг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас бүрэн бүрдэлтэй хүлээн авах;

- Архивын баримтад нягтлан шалгалт хийх;

- Архивын баримтыг эмхлэн цэгцлэх, ангилан төрөлжүүлэх;

- Архивын баримтыг холбогдох журам, стандартын дагуу хадгалах, хамгаалах;

- Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, тооллого явуулах;

- Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх;

- Архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр ашиглуулах, архивын баримтын лавлагаа, хуулбар олгох;

- Төрийн архивт шилжүүлэх баримт бичигт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, данс бүртгэл хөтлөх, устгах;

- Архивын баримтыг харьяалах төрийн архивт шилжүүлэх;

- Зохион байгуулалтын нэгж, ажилтанд архивын баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг болно.