ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ТҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЗОХИЦУУЛАЛТ

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн найруулсан бөгөөд тус хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Тус хуулийн 43 дугаар зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан бөгөөд Хурлын төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, хурлын дэг зөрчсөн, эсхүл үйл ажиллагаагаа хуульд заасны дагуу тайлагнаагүй бол Хурлаас дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

1. Сануулах

2. Хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах

3. Санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах

4. Асуудал оруулах эрхийг тухайн хуралдааны хугацаанд хасах зэргээр хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг, төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эгүүлэн татах ба эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална.