БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЗОХИЦУУЛАЛТ
2020 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар бүх шатны Засаг даргад хариуцлага тооцуулахаар зохицуулсан байна.
Бүх шатны Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно. Үүнд:
- Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
- Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн тохиолдолд хариуцлага тооцохоор тусгасан байна.
Дээрх нэг болон хоёр дугаар хэсэгт заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь танилцаж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.
Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад хариуцлага тооцохдоо тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд:
- Сануулах;
- Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах зэрэг болно.
Дээр дурдсан ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ.
Эх сурвалж: www.legalinfo.mn