ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн найруулсан бөгөөд тус хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.
Тус хуулийн 51 дүгээр зүйлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн талаар тусгасан байна. Үүнд:
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах бөгөөд Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлэхээр зохицуулсан байна.
2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бие даан шийдвэр гаргахгүй.
Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их хурал батлахаар тусгасан байх боловч одоогоор Монгол Улсын Их Хурлаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг батлаагүй байна.