“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр шинэчлэн баталсан. Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах юм.

Ерөнхийлөгчийн сонгууль нь ээлжит, ээлжит бус, дахин сонгууль гэсэн төрөлтэй байх бөгөөд анхан болон хоёр дахь шаттай байна. “Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат” гэж сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Монгол Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргахыг хэлдэг бол “Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат” гэж сонгуульд оролцож саналаа өгсөн сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж Монгол Улсын Их Хурал түүний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргахыг хэлнэ.

Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй. Харин эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй болно.

Түүнчлэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй иргэн нь 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан мөн бусад шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэж шаарддаг бол энэ хэсгийн “...50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,...уугуул...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байдаг, Гэвч энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын  2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн нь батлагдав.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15826?lawid=15826