АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХОД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан нь ахлах, тэргүүлэх, зөвлөх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшлийн ахлах зэргийг дараах шалгуур хангасан ажилтанд олгоно. Үүнд:

  1. 1. Бакалаврын, эсхүл архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр дипломын  зэрэгтэй төгсөж, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүйн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан;
  2. 2. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үндсэн ажилтнаар 5 ба түүнээс дээш жил, тасралтгүй ажилласан;
  3. 3. Хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг бүрэн судалж, үйл ажиллагаандаа мөрдөж, ажлын гүйцэтгэл нь сүүлийн 2 жил хангалттай үнэлэгдсэн;
  4. 4. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай;
  5. 5. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй;
  6. 6. Архив, албан хэрэг хөтлөлтийн программуудыг ашиглаж чаддаг.
  7.  

Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшлийн тэргүүлэх зэргийг дараах шалгуур хангасан ажилтанд олгоно. Үүнд:

  1. 1. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр бакалавр, мэргэшлийн ахлах зэрэгтэй;
  2. 2. Ахлах зэрэг олгогдсоноос хойш мэргэжлийн ур чадвараа ахиулж, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн 8-аас доошгүй багц цагийн сургалтад хамрагдаж төгссөн;
  3. 3. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үндсэн ажилтнаар 10 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж, шинэ санал санаачилга, архив албан хэрэг хөтлөлтийн арга зүйн 3 ба түүнээс дээш гарын авлага, 2-оос доошгүй дүрэм журам, эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
  4. 4. Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан тэргүүлэх зэргийн шалгалтад тэнцсэн.

Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшлийн зөвлөх зэргийг дараах шалгуур хангасан ажилтанд олгоно. Үүнд:

  1. 1. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үндсэн ажилтнаар тасралтгүй 15 ба түүнээс дээш жил ажиллаж, мэргэшлийн тэргүүлэх зэрэг, магистр ба түүнээс дээш зэрэг хамгаалсан;
  2. 2. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр гадаад, дотоодын нарийн мэргэшүүлэх 10-аас доошгүй багц цагийн сургалтад хамрагдаж төгссөн;
  3. 3. Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр 2-оос доошгүй ном гарган хэвлүүлж, зохиогчийн эрх авсан;
  4. 4. Архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан зөвлөх зэргийн шалгалтад тэнцсэн.
  5.  

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан нь төрийн албанаас халагдсан тохиолдолд мэргэшлийн зэргийг хүчингүй болгоно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн мэргэшлийн зэрэг олгох шалгалтад оролцох хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд 2 дугаар улиралд багтаан мэргэшлийн зэргийн шалгалтыг зохион байгуулна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2020 оны А/62/78/А/89 дүгээр хамтарсан тушаал