ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ

     Монгол улсад Хувь хүний нууцын тухай хууль нь 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр батлагдаж, 1995 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Тус хуулийн гол зорилго бол хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

     Хувь хүний нууц гэдэг нь Монгол улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Хувь хүний нууц нь дараах 5-н төрөлтэй:

1. Захидал харилцааны нууц ;

2. Эрүүл мэндийн нууц;

3. Хөрөнгийн нууц;

4. Гэр бүлийн нууц;

5. Хуулиар тогтоосон бусад нууц

 

Захидал харилцааны нууц гэдэг нь захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуупан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууддагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл байдаг.

Эрүүл мэндийн нууцад тухай хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээлэл зэрэг орно.

Хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйл орно.

Гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухай хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр, алдар хүнд,  ашиг сонирхолд харшлах мэдээлэл зэрэг орно.

     Хувь хүний нууцыг хувь хүн өөрөө хамгаална. Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болдог. Мөн хувь хүний нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно.

Хэрэв тус  Хухуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч тодорхой хэмжээний төгрөгийн торгууль буюу захиргааны шийтгэл ногдуулна.