НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭХ ХӨТЛӨХ, ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаар “Журам, загвар шинэчлэн батлах” тухай тогтоолын хавсралтаар Нөлөөллийн мэдүүлэх хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журмыг шинэчлэн баталсан байна.

Энэхүү журмаар Мэдүүлэг хөтлөгч нь нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан загварын дагуу хөтөлж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

Шүүгч нөлөөллийн мэдүүлгээс гадна дараах этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл  бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн тэмдэглэлийг үйлдэж ажлын гурван өдрийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ:

- Монгол Улсын Ерөнхийлөгч;

- Улсын Их Хурлын гишүүн;

- Монгол Улсын Ерөнхий сайд;

- Засгийн газрын гишүүн;

- Үндсэн хуулийн цэцийн гишүүн;

- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч;

- Улсын дээд шүүхийн шүүгч;

- Улсын ерөнхий прокурор;

- Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга;

- Аймаг, нийслэлийн Засаг дарга;

- Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;

- Яамны Төрийн нарийн бичгийн дарга;

- Засгийн газрын агентлагийн дарга;

- Төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд;

- Нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч;

- Төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч;

- Төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч;

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд;

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх;

- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал.

Энэхүү журмаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, шүүгчээс тэмдэглэл үйлдэх, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/12242?lawid=17015