САЛБАР АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/213 дугаар тушаалын хавсралтаар Салбар архивын үйл ажиллагааны нийтлэг журмыг баталлаа.

Энэ журмаар Салбар архивын үйл ажиллагааны чиглэл, удирдлага, зохион байгуулалт, тэдгээртэй холбогдох харилцааг зохицуулсан байна.

Үндэсний төв архив, нийслэлийн архив салбар архивтай байна. Салбар арвих нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Сан хөмрөг бүрдүүлэх эх үүсвэрийг тодорхойлсон байх;

- Архивын баримт хадгалах зориулалт бүхий стандартын шаардлага хангасан байр, өрөө тасалгаатай байх;

- Салбарын орон тоог  тодорхойлсон байх;

- Архивын ажилтан нь архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшсэн байх;

- Цахим мэдээллийн сангийн бүрдүүлэх, хадгалах, ашиглах, аюулгүй байдлыг хангасан байх;

- Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нөхцөлийг бүрдүүлсэн байх.

Салбар архив нь үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамаарах баримтыг хуульд заасан хугацаагаар хадгалах үндсэн чиг үүрэгтэй байна.

Салбар архив нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд журамд заасан 18 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар зохицуулсан байна.

Салбар архивын дэргэд баримт нягтлан шалгах арга зүйн комисс ажиллана. Салбар архивын дэргэдэх БНШАЗК-ын бүрэлдэхүүнд харьяалах байгууллага болон төрийн архивын төлөөлөл байна. Тус комисс болон салбар архивын харьяалах байгууллагын чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтыг журмын 3 дугаар бүлгэр зохицуулсан байна.

Журмын 4 дүгээр бүлгээр салбар архивыг байгуулах, татан буулгах талаар зохицуулсан ба дараах 2 чиглэлээр байгуулахаар заасан.

- Үндэсний төв архивын салбар архив нь тухайн байгууллага, салбарын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, архивын баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээг харгалзан тодорхой нэр төрлийн баримтыг төрөлжүүлэн төвлөрүүлж хадгалах;

- Нийслэлийн архивын салбар архив нь засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, хүн амын суурьшил, байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, хөмрөг үүсгэгч байгууллагын тоо хэмжээг харгалзан тухайн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архивын баримтыг төвлөрүүлэн хадгалах.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/12241?lawid=17014