ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 07 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Уг тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “ ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: legalinfo.mn