САН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

д/д

Бүрдүүлэх материал

Зөвлөмж

1

Өргөдөл УБ-03, УБ-12 маягт

http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах

2

Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

 Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирэх эсвэл цахимаар хүсэлт гаргаж болно.

  • - Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг баримтлана. Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон.
  • - “Иргэний хууль”-ийн 27 дугаар зүйлийн 3 дахь заалтыг баримтлан улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • - Цахимаар авах тохиолдолд http://www1.e-mongolia.mn/ хаягаар нэвтэрч, нэрээ илгээнэ.

3

Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

 - Нэр баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт

/Засгийн газрын тогтоол 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №230 дугаар тогтоол/

 - Улсын тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт

/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15-д заасан/

 - Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг

Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт 

4

Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл

1 хувь

 

Шийдвэр/тогтоол/-т:

- Санг үүсгэн байгуулах тухай

- Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа

- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар

/Удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй, овог, нэр, регистрийн дугаар нь тодорхой бичигдсэн байх/

5

Удирдах зөвлөлийн  тогтоол, /хурлын тэмдэглэл/, /1 хувь/

Тогтоолоор УЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөлийг сонгож, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

/Хяналтын зөвлөл нь 3, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна/

6

Дүрэм /2 хувь/

Дүрэмд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 10, 23, 25 дугаар зүйлд заасныг тусгана.

7

Гадаадын иргэн бол паспортын хуулбар

Эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний  паспортын хуулбар.

8

Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

9

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

  • - Гүйцэтгэх удирдлага;
  • - Үүсгэн байгуулагч;
  • - Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;
  • - Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж  https://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/les-new