МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Энэ хуулийн зорилт нь Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоох, хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус хуульд зааснаар нийслэл хот нь дагуул хоттой байхаас гадна нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарчмыг баримтлахаар байна. Мөн нийслэл хотын хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглэнэ гэж хуульд заажээ.

 Нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгахаар хуульд тусгагдсан. Эдгээрээс гадна хуульд нийслэл хотоос хэрэгжүүлэх 7 чиг ззрэг, бусад 15 чиг үүргийг нарийвчлан зохицуулжээ. 2.Нийслэл хот нь дараах 7 тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.