БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдийн 403 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрыг байгуулсан байна. Тус газар нь Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд орон тооны дээд хязгаар нь 171 байх талаар болон үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж, мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгож шийдвэрлэжээ. 

Тус газар байгуулагдсантай холбоотойгоор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүргүүлэх жишиг бүтцийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, орон тоог шинэчлэн батлах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн ба Багшийн мэргэжил дээшлүүлэх институтыг татан буулгасан байна.

Уг тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn