МЭРГЭЖЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/202 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг баталсан. Тус журмаар тэсэлгээний чиглэлээр мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын чадавх, ур чадвар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бүтээл, туршлагыг үнэлэх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд энэ журмын зорилго ба мэргэжлийн харилцааг зохицуулна. Энэхүү журам нь шинэ төрлийн болон шинээр үйлдвэрлэх тэсрэх материалд туршилт, лабораторийн сорилт туршилт хийх, үйлдвэрийн баталгаат хугацаа дууссан нь протехникийн хэрэгсэл болон тэсрэх материалын техникийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргах мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагад эрх олгох үндэслэл болно. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь аливаа маргаантай асуудалд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах үүрэгтэйгээр оролцож болно.

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх үүссэн өргөдлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр гаргах ба өргөдөлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын баазыг нотлох баримт бичиг болон энэ журамд заасан бусад баримт бичгийг бүрдүүлнэ.

Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалын бүрдлийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хянан, Мэргэжлийн зөвлөлийн хэлэлцэх асуудлын дэгд бүртгэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг 2 жилээр олгож баталгаажуулна.

Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх сунгуулах хүсэлтийг эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө албан бичгээр энэхүү журамд заасан баримт бичгийг бүрдүүлэн Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг 2 жилээр сунгаж баталгаажуулна.

 

Эх сурвалж: https://mmhi.gov.mn/