ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ, СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Тус журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-266 тоот тушаалын хавсралтаар баталсан. Энэхүү журмын зорилго нь төлбөрийн үйлчилгээ, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа, систем ажиллуулах, төлбөрийн хэрэгсэл гаргах, төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх, гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, аутсорсингийн үйлчилгээ авах, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх, цахим мөнгө гаргах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг тодорхойлох, хүсэлт гаргагч нь хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг хангасан эсэхийг судалж хянах, зөвшөөрөл олгох, татгалзах, зөвшөөрлийн нөхцөл, зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагыг тогтоох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү журмаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих нийтлэг шаардлага, систем ажиллуулах хүсэлт гаргагчид тавих шаардлага, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх болон систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргагчийн мэдээллийн аюулгүй байдалд тавигдах нийтлэг шаардлага, Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргах, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл авах хүсэлт, хүсэлтийг судлах, зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийн хугацааа сунгах, зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, систем ажиллуулах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, инновацийн оффис, хяналт, хариуцлага, тайлан мэдээ зэргийн зохицуулсан байна.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16231238887911