ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЬ ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг баталсан. Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол ХЗДХ-ийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болсон.

Салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/ олгоход Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллага /цаашид "төв байгууллага" гэх/ нь салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад /цаашид "Газар" гэх/ гаргана. Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг салбар, төлөөлөгчийн газрын төв байгууллагын гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд.гаргана. Салбар, төлөөлөгчийн газарт зөвшөөрлийг 1 /нэг/ жилийн хугацаагаар олгоно.

Зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө Газарт гаргана. Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг засгийн газар хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан,  Монгол Улсад 10 /арван/ жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан 5 /тав/ хүртэл жилээр сунгана. Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийн хугацааг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн цар хүрээ, ажлын байр бий болгосон байдал зэрэг нөхцөл, шаардлагуудыг харгалзан 3 /гурав/ хүртэл жилээр сунгана.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн дүрэмд нийцэж байгаа эсэхэд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийнэ. Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг  жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгжид ирүүлнэ.

Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь дараах үндэслэлээр салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналаа Зөвлөлийн хуралд танилцуулна:

1.      Төв байгууллагын шийдвэр гарч, хүсэлт гаргасан;

2.      Хяналт шалгалт хийх явцад дараах үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд.

Газрын тухайн асуудлыг хариуцсан нэгж нь холбогдох үндэслэл бүхий нотолгоо, дүгнэлт, санал болон баримт бичгийн бүрдлийг ханган, зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390020304931