ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ
Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн эх, мөн шинээр "Эхийн алдар" одон авсан эхэд урамшуулал олгодог. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнадаг. Үүнд:
- зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;
- дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнана.
Хуульд заасан журмын дагуу мөнгөн тусламж авах эх дараах баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эсхүл сумын нийгмийн ажилтанд өгнө. Үүнд:
- "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэрэг болно.
Эх сурвалж: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулиас...
https://legalinfo.mn/mn/detail?lawId=431