ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Уг хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус хуулиар өршөөл үзүүлэх гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн  ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасах, өршөөл үзүүлэхгүй гэмт хэргийн тухай тус тус зохицуулжээ. Уг гэмт хэргүүдийг тус тусад нь нарийвчилж жагсаасан мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.