ИРГЭН ТА АЖИЛД ОРОХОД БАРЬЦАА ХЭРЭГЛЭХГҮЙ...

Иргэн Та ажилд орохтой холбогдуулан тухайн Ажил олгогч (хувь хүн, хуулийн этгээд)-оос дараах эд зүйлс, баримт бичгийн эх хувийг шаардан авч барьцаалахыг Хөдөлмөрийн тухай хуульд1 хориглосон байдаг. Үүнд:

- Мөнгө;

- Эд зүйл;

- Иргэний үнэмлэх эх хувь;

- Гадаад паспортын эх хувь;

- Хөдлөх (автомашин, мотоцикл гэх мэт тээврийн хэрэгсэл, бусад хөрөнгө) болон үл хөдлөх эд хөрөнгө (орон сууц, хувийн сууц, барилга байгууламж, газар өмчлөх эсхүл эзэмших гэх мэт)-ийн гэрчилгээний эх хувь;

- Бусад хувийн баримт бичгийн эх хувь зэрэг орно.

Дээрх хориглолтыг зөрчин барьцаа хэрэглэсэн хувь хүнийг 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгоно.2 Дээрх зөрчлийг улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэнэ.3

Эх сурвалж: Төрийн мэдээлэл эмхэтгэл 2017 оны №41, 2021 оны  №31;

www.legalinfo.mn



[1] Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг.

[2] Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг.

[3] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6.20 дах заалт.