ОНЦГОЙ НӨХЦӨЛ БҮХИЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ТУХАЙ
“Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"1-г дараах зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулж байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх;
- Аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэх зэрэг орно.
Тухайн гэрээг байгуулахад дараах гол нөхцөлийг тусгавал зохино. Эдгээрт:
- Ажлын байрны нэр;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил, үүрэг;
- Ажил үүрэг гүйцэтгэх байршил;
- Цалин хөлсний хэмжээ;
- Хөдөлмөрийн нөхцөл;
- Ажлын эцсийн үр дүн;
- Хүлээх үүрэг, хариуцлага;
- Гэрээг дүгнэх журам;
- Урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон ашгаас авах хувь хэмжээ зэрэг багтана.
Мөн дараах нэмэлт нөхцөлийг тусгаж болно. Үүнд:
- Ажил, амралтын цаг;
- Цалин хөлс олгох журам;
- Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл;
- Хөдөлмөрийн сахилга, гомдол гаргах журам;
- Ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага;
- Ажилтны мэдэлд олгож байгаа хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх;
- Эд хөрөнгийн хариуцлага;
- Талуудын харилцан тохиролцсон бусад зүйл зэрэг орно.
Эдгээрээс гадна, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын төрөл, хэлбэр, үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэлт нөхцөлийг “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-нд тусгаж болно.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл эмхэтгэл 2021 оны №31; www.legalinfo.mn