ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна. Эрүү,иргэн, захиргааны хэрэг маргааныг анхан шатны шүүх хуралдаанд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийн төлөөлөгчийг сонгон оролцуулдаг.
1. Эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх.
2. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг суудаг байх.
3. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журамд зааснаар иргэдийн төлөөлөгчийг сонгох, шүүх хуралдаанд оролцуулахад дараах журмыг баримтлана.
Иргэдийн төлөөлөгчийг сонгох журам
1. Тамгын газрын дарга шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулна
2. Тамгын газар нь шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулна.
3. Шүүх хуралдаан бүрд нэрсийн дэд жагсаалтыг тохиолдлын журмаар сонгоно.
4. Жагсаалтын дарааллаар дараагийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулнa.
5. Оролцох боломжгүй бол даруй мэдэгдэнэ.
6. Мэдэгдэх хуудсыг 5-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх буюу гардуулна.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох
- Шүүх хуралдаан болохоос 1-ээс доошгүй цагийн өмнө шүүхийн байранд хүрэлцэн ирнэ. /Бичиг баримт мэдэгдэх хуудсыг авч ирнэ/
- Иргэдийн төлөөлөгч хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж, шүүх хуралдааны дэгийг дагаж мөрдөнө.
- Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд тангараг өргөнө.
- Иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргана.
- Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны дуустал шүүх хуралдаанд оролцоно.