ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУВААХ ТАЛААР

Монгол Улсын Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэгт гэр бүлийн хөрөнгийн эрхийн талаар хуульчилсан  бөгөөд  тус хуулийн 130 дугаар зүйлд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах” талаар тусгайлан зохицуулжээ. Үүнд:

1. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно;

2. Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно;

3. Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болохоор заасан байна