ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА СУНГАХ ТУХАЙ
Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 4О жилээс илүүгүй[1] байна.
Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь Монгол улсын газрын тухай хуулийн 37 дугаар зүйд заасны дагуу эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана.
Дараахь баримт бичгүүдийг хавсаргана:
Монгол улсын иргэн:
- Өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Газар эзэмших гэрээ, гэрчилгээ /эх хувь/
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
- Фото зураг / хашааны орц, гарц харуулсан/
- Хорооны Засаг даргын тодорхойлолт
Монгол улсын аж ахуй нэгж байгууллага:
- Албан бичиг
- Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар
- Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ /эх хувь/
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт
- Фото зураг / хашааны орц, гарц харуулсан/
- Хорооны тодорхойлолт
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.
[1] 2008 оны УДШ 15 дугаар тогтоол, “... нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна...” гэдгийг газар эзэмшигч газар эзэмших эрхийн хугацааг хэдэн ч удаа сунгуулж болох бөгөөд зөвхөн нэг удаад сунгах хугацааны дээд хэмжээ 40 жилээс хэтрэхгүй байна гэж ойлгоно.