АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

   Гадаад харилцааны сайдын 2022 оны А/86 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан.
   Монгол Улсын баримт бичгийг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр таны баримт бичиг Апостиль конвенцын гишүүн 125 улсад хүчин төгөлдөр болох юм.
   Монгол улсын дараах төрлийн баримт бичигт апостиль гэрчилгээ авах боломжтой:
Иргэний үнэмлэх, паспорт, иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээ
Иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт, 
Бүх төрлийн боловсролын гэрчилгээ,
Шүүх, прокурорын шийдвэр болон төрийн захиргааны байгууллагаас олгодог бусад баримт бичиг.
   Апостиль гэрчилгээ авахад бүрдүүлэх материал: 
1. Апостиль гэрчилгээ авахаар бүрдүүлж буй баримт бичгийн эх хувь. 
2. Баримт бичгийн баталгаат орчуулга. 
3. Баримт бичгийн эх хувийн хуулбар болон баталгаат орчуулгыг нотариатчаар гэрчлүүлсэн хувь. (Нотариатчаар баталгаажуулсан баримт бичиг зөвхөн нэг нотариатчаар гэрчлүүлсэн байх) 
4. Хэрэв баталгаажуулах баримт бичиг нь дээд боловсролын диплом бол тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт эсвэл E-Mongolia порталаас дээрх тодорхойлолтыг авах боломжтой. 
5. Мэргэжил боловсролын үнэмлэх бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газар эсвэл тухайн төгссөн сургуулиас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт. 
6. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол харьяа аймаг, дүүргийн боловсролын газраас үнэн зөвийг нотолсон тодорхойлолт эсвэл E-Mongolia порталаас дээрх тодорхойлолтыг авах боломжтой. 
7. Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, “E-Mongolia” системээс лавлагаа, тодорхойлолт бүрдүүлэн өгөх тохиолдолд QR код-ыг урьдчилан уншуулж, нягталсан байна. 
8. Апостиль гэрчилгээ мэдүүлэх өргөдлийн маягтыг бөглөсөн байна. 
9. Апостиль гэрчилгээний төлбөрийг төлсөн баримтыг хавсаргана.
 
   Материал бүрдүүлэхдээ анхаарах зүйлс:
1.Баримт бичиг нь гадаад улсад хэрэглэгдэх тул шаардлага хангахуйц байна.
2.Баримт бичгийг гэрчилсэн нотариатчийн гарын үсэг, тамга тэмдэг нь тод харагдахуйц бүрэн бүтэн байна.
3. Гэрчлэгдсэн баримтууд дээрх нотариатчийн мэдээлэл зөрүүтэй байвал баримт бичгийг хүлээн авах боломжгүй.
Үйлчилгээний хураамжийн мэдээлэл:
Апостиль гэрчилгээний хураамж нийт 22.500₮ /доорх дансанд тус бүр төлнө/
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 20.000 ₮,
 Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮, 
Данс: 100900016401, Төрийн сан, 
Хүлээн авагч: ГХЯам
 
Яаралтай ажлын 1 өдрийн дараа хүлээн авах үйлчилгээний хураамж 42.500₮
- Апостиль гэрчилгээний тэмдэгтийн хураамж: 40.000 ₮, 
Данс: 102100001715, Төрийн банк, Хүлээн авагч: ГХЯам
- Апостиль гэрчилгээний үнэт цаасны төлбөр: 2.500 ₮,
 Данс: 100900016401, Төрийн сан, Хүлээн авагч: ГХЯам
 
/ГХЯ, Консулын газарт байрлах төлбөрийн КИОСК машинаар картаар төлж болно./
 
   Та Апостиль гэрчилгээгээ Улаанбаатар хотод өөрийн хаягаар, шуудангаар хүргүүлэх боломжтой. Шуудангаар хүргүүлэн авах бол ажилтнаас маягт авна.
   Апостиль конвенцын гишүүн улс: https://en.wikipedia.org/wiki/Apostille_Convention  
   Апостиль гэрчилгээг хүсэлт өгсөн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дараа олгоно. /Яаралтай бол ажлын 1 хоногийн дараа олгоно./
   Материал хүлээн авах цаг: Даваа-Баасан гарагт 9:00-12:00, 14:00-16:30 цагт хүлээн авна. 
Эх сурвалж: https://consul.mn/services/6