АШИГЛУУЛАХ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ, ХЭМЖЭЭ, ХУГАЦАА
Ашиглуулах газрын зориулалт, хэмжээ, хугацаа
Газар ашиглагч нь:
· Гадаад улс
· Олон улсын байгууллага
· Гадаад улсын хуулийн этгээд
· Тус улсад байнга /183 хоногоос дээш/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн
· Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
· Сууц өмчлөгчдийн холбоо тус тус байж болно.
Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд: газрыг тодохой хугацаагаар түрээс, концессийн гэрээгээр ашиглуулах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж, тухайн газрын зааг, ашиглах журмыг Засгийн газар тогтооно.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд: зөвхөн хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар олгоно. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг 1 удаа сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.
Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газар ашиглуулах нөхцөл, журмыг Монгол улсын олон улсын гэрээгээр тогтооно.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид: газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах ба ашиглуулах хугацааг Засгийн газар тогтооно.
Сууц өмчлөгчдийн холбоонд: нийтийн зориулалттай орон сууцны байшингийн оршин суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар тодорхой газрыг ашиглуулж болно.
Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна, хугацааг 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно.
Мөн газар өмчлөч, эзэмшигч өөрөө ашиглахын зэрэгцээ газрыг түрээслэх, барьцаалах хэлбэрээр бусдад ашиглуулж түүний үр шимийг хүртэж болдог байна.