ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-ыг шинэчлэн баталсан байна. 
 
Тус журмаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл” (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулж байгаа болно. Зөвлөлийн үйл ажиллагаа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах асуудлыг төрийн бодлого, шийдвэрт суурилсан хандлагаар тусган хэрэгжүүлэхэд салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангахад чиглэж байгаа юм.
 
Дээрх журам шинэчлэгдсэнээр "Зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 136 дугаар тогтоол, "Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар тогтоол тус тус хүчингүй болжээ.
 
Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)