ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ АРГЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БАРИМТЛАХ ДЭГ БАТЛАГДЖЭЭ
УИХ-аас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн сайдаас хэд хэдэн журмыг баталсан байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Гэрээ шууд байгуулах аргын хэлэлцээ хийхэд баримтлах дэг”-ийг баталсан байна.
Энэхүү дэгийг гэрээ шууд байгуулах аргын дагуу аж ахуй эрхлэгчтэй хэлэлцээ хийхэд баримтална.
Нэг сонирхогч этгээдийг төлөөлж хэлэлцээнд хоёроос дээшгүй этгээдийг оролцуулна.
Хэлэлцээг үнэлгээний хороо зохион байгуулж, хорооны дарга удирдан явуулна.
Хэлэлцээг дараах дарааллын дагуу удирдана. Үүнд:
- хэлэлцээг нээж, хэлэлцээний дэгийг танилцуулах;
- хэлэлцээнд оролцогчийг танилцуулах;
- бараа, ажил, үйлчилгээг худалдан авах хэрэгцээ, шаардлага, хуулийн 35.8-д заасан мэдээллийг танилцуулах;
- хуулийн 35.8-д заасан мэдээлэлтэй холбоотой санал, мэдээлэл хэлэх дарааллыг тогтоох;
- захиалагч хэлэлцээнд оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа таван минутаас илүүгүй хугацаанд багтаан үг хэлж болно.
Цахим хэлбэрээр хэлэлцээнд оролцогчийн ашиглаж буй техник хэрэгсэл, интернэт хэвийн бус байдалд байгаа үндэслэлээр хэлэлцээг хойшлуулахгүй.
Хэлэлцээнд оролцогч даргалагчийн зөвшөөрлөөр санал, мэдээлэл хэлж, даргалагчийн зөвшөөрлөөр асуулт асууж, асуултад хариулна.