ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЖУРАМ

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа төрийн захиргааны байгууллага, мэдээлэл хариуцагч нь нэгдсэн санг мэдээлэл солилцооны системээр дамжуулан ашиглана.
 
Бүртгэлийн маягт, заавар, эрүүл мэндийн үзүүлэлт тооцох аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг анх удаа цуглуулахад болон мэдээлэл хариуцагч хооронд мэдээлэл дамжуулахдаа мэдээллийн эзнээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зүйлд заасны дагуу зөвшөөрөл авна.
 
Мэдээлэл хариуцагч дараах тохиолдолд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргэнэ: 
Мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн;
Энэ журамд  заасан мэдээлэл солилцооны системд мэдээлэл дамжуулсан;
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн болон цаг товлох үйлчилгээний талаар;
Мэдээллийн эзэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэхээр мэдээллийг нь илгээсэн бол;
Гуравдагч этгээдэд дамжуулсан талаар;
Хуульд заасан бусад.
 
Энэ журамд заасан мэдээллийн санг бүрдүүлэхдээ төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем, эсхүл мэдээлэл солилцооны системээс олж авах боломжтой мэдээллийг давхардуулж бүрдүүлэхгүй;   
       
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь нэгдсэн сангийн бүтэц, мэдээлэл солилцооны системд өөрчлөлт оруулах бол өөрчлөлтийн тухай мэдээллийг ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдээлэл хариуцагч, программ хангамж хөгжүүлэгч байгууллагуудад мэдэгдэнэ.
 
Программ хангамж хөгжүүлэгч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид өөрчлөлт оруулахдаа холбогдох туршилтыг хийж, амжилттай болсны дараа ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө өөрчлөлтийн тухай мэдээлэл, зааврыг мэдээлэл хариуцагчид хүргүүлнэ.
 
Программ хангамж хөгжүүлэгч нь мэдээлэл хариуцагчтай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд зааснаас бусад зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах,  гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглоно.