ХӨДӨЛМӨРИЙН ХУВИЙН БИРЖИЙГ БҮРТГЭЖ, САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ЖУРАМ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралтаар энэхүү журмыг баталсан бөгөөд хөдөлмөрэрхлэлтийн нийтлэг үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх, хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, санхүүжүүлэх, хяналт тавих асуудлыг энэхүү журмаар зохицуулна.
 
Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэх, хугацааг сунгах, бүртгэлээс хасах
Хөдөлмөрийн хувийн биржээр бүртгүүлэх хуулийн этгээд нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэх эрх бүхий байгууллагад хандана.
албан хүсэлт;
хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа; /хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгагдсан байх/
удирдах ажилтан /захирал/-ны анкет;
 
Дээр заасан бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, аль нэг шаардлагыг бүрэн хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзах ба бүртгэлийн гэрчилгээ олгохгүй.
 
Хөдөлмөрийн хувийн биржийн бүртгэлийн гэрчилгээ /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г 3 жилийн хугацаатай олгоно.
 
Бүртгэлийн гэрчилгээг анх олгосон хугацаагаар сунгана.
 
Хөдөлмөрийн хувийн биржийг дараах тохиолдолд бүртгэл хийх эрх бүхий байгууллага бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно:
Хөдөлмөрийн хувийн бирж өөрөө хүсэлт гаргасан;
Хуулийн этгээд татан буугдсан;
Бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан ажлын байрны болон ажил хайгчийн зарыг зөвшөөрөлгүй бүртгэсэн, худал мэдээлэл оруулсан, эсхүл хуурамч материал бүрдүүлж санхүүжилт хүссэн;
 
Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа
Хөдөлмөрийн хувийн бирж нь хөдөлмөр эрхлэлтийн дараах нийтлэг үйлчилгээг үзүүлнэ:
хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээ хийх;
хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө боловсруулах;
ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх.
 
Оролцогч талуудын эрх, үүрэг
Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь  хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль тогтоомжид зааснаас гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний стандарт, аргачлалыг мөрдүүлэх, хяналт тавих;
эрх шилжүүлсэн байгууллагатай хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэх
эрх шилжүүлсэн байгууллагатай байгуулсан гэрээ болон үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх;
 
Хөдөлмөрийн хувийн биржүүд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
Энэхүү журмын 3.1-т заасан үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулах.
 
Хөдөлмөрийн хувийн биржүүд дараах эрхтэй:
Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сургалт, судалгаа, мэргэжил арга зүйн дэмжлэг авах, мэдээллээр хангагдах;
Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд холбогдох.
 
Мэдээ, тайлан, санхүүжилт
Хөдөлмөрийн хувийн бирж нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эсхүл түүний эрх шилжүүлсэн байгууллагад дараах тайлан, мэдээг доор дурдсан хугацаанд гаргаж ирүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн анхан шатны мэдээллийг батлагдсан маягтын дагуу сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд болон албан бичгээр эсхүл цахимаар тухайн сарын 30-ны дотор;
Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагааны жилийн эцсийн тайланг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон 12 дугаар сарын 15-ны дотор.
 
Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь эрх шилжүүлсэн байгууллагын хяналт, дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хувийн биржийн санхүүжилтийг энэ журмын хавсралтаар тогтоосон тарифаар тооцон сар бүрийн 15-ны дотор олгоно.