ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

 Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Хамтын тэтгэврийн тухай”  хууль батлагдлагдсан билээ. Энэ удаад баталсан “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү хууль нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм.

 “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн зорилт нь Монгол Улсад 15 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байхад авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Энэ хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг  цаг тухайд нь  та бүхэнд  хүргэх болно.