МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2024.11.22-НЫ ӨДРИЙН 04 ДҮГНЭЛТИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.
 
Цэцийн дүгнэлтээр:
13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт  “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.
 
Харин 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалтууд нь татварын алба татвар төлөгчийн дансны мэдээллийг шаардлагын дагуу авах эрхтэй гэж заасан бөгөөд Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзжээ.
 
Үндсэн хуулийн цэцээс 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн хэрэгжилтийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд Улсын Их Хурал цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.