НЭРИЙН ДАНСЫГ НЭЭХ, БҮРТГЭХ, ХӨТЛӨХ, ДААТГУУЛАГЧИЙН ГАРААНЫ ҮЛДЭГДЛИЙГ ТООЦОХ ЖУРАМ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаар Тогтоолоор “Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн гарааны үлдэгдлийг тооцох журам”-ыг хавсралтаар баталсан байна.

Нийтлэг үндэслэл

Энэхүү журмаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс (цаашид “нэрийн данс” гэх) нээх, гарааны үлдэгдэл тооцох, ажил олгогч, даатгуулагчийн тэтгэврийн даатгалд төлсөн шимтгэл (цаашид “шимтгэл” гэх)-ийг бүртгэх, нэрийн дансанд тооцсон хүүг бүртгэх, нэрийн дансанд бүртгэсэн орлогын бодит мөнгөн хэлбэрт шилжүүлсэн хэсэг (цаашид “мөнгөжүүлсэн орлого” гэх)-ийг бүртгэх, хяналт, хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Нэрийн данс нээх

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэгт заасны дагуу 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн, шимтгэл төлсөн даатгуулагчид нэрийн данс нээнэ.

Нэрийн дансны гарааны үлдэгдэл тооцох

Нэрийн дансны гарааны үлдэгдлийг 2000 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлсэн, албан журмаар эсхүл сайн дураар даатгуулж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчид тооцно. Гарааны үлдэгдэл нь даатгуулагчийн нэрийн данс нээлгэсэн эхний үлдэгдэл байна.

Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход дараах үзүүлэлтүүдийг харгалзана.Үүнд:

-          Даатгуулагчийн 1995 он хүртэл ажиллаж шимтгэл төлснөөр тооцох хугацаа;

-          Даатгуулагчийн 1995-1999 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, итгэлцүүрээр өсгөсөн 5 жилийн дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлого (цаашид “цалин хөлс” гэх);

-          1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ;

-          энэ журамд заасан гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны цалин хөлсний итгэлцүүр.

Нэрийн дансны гарааны үлдэгдлийг тооцоход энэ дээрхэд заасан үзүүлэлтүүдийг харгалзан дараах томьёогоор бодно:

-          Нэрийн дансны гарааны үлдэгдэл:

Г=(Б х )* 96%

Г-нэрийн дансны гарааны үлдэгдэл;

Б-сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээ;

-2000 он хүртэл шимтгэл төлж, ажилласан нийт сарын тоо;

96%-Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 27.3.2, 27.3.3, 27.3.4, 27.3.5, 27.3.6-д заасан шимтгэлийн орлогоос 4 хувийг хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэснийг хассан хувь.

 

-          Сард төлбөл зохих шимтгэлийн хэмжээг доорх томьёогоор бодно:

-даатгуулагчийн 1995-1999 оны сарын цалин хөлсний хэмжээ;

-гарааны үлдэгдэл тооцоход баримтлах 1995-1999 оны итгэлцүүр;

19.0%-1995-1999 онд мөрдөж байсан тэтгэврийн даатгалын шимтгэл /ажил олгогч-13.5, даатгуулагч-5.5/-ийн хувь хэмжээ.

 

Гарааны үлдэгдэл тооцоход баримтлах цалин хөлсийг өсгөн тооцоход баримтлах итгэлцүүрийн хэмжээ:

Он

Нэрийн дансны итгэлцүүр

1

1995

10.06

2

1996

4.60

3

1997

3.83

4

1998

3.54

5

1999

3.22

 

Нэрийн дансны орлогод хүү тооцох

Даатгуулагчийн тухайн жилийн тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүнгээс мөнгөжүүлсэн орлого, илүү төлсөн шимтгэлийн буцаан олгох дүнг хассан дүнгээс хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох зориулалтаар тусгайлан бүртгэсэн 4 хувийг хасаж тухайн жилийн нэрийн дансанд бүртгэгдсэн шимтгэлийн орлогод хүү тооцно.

 

Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг дараах томьёогоор тооцно:

Х-тухайн онд нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээ;

И-өмнөх оны инфляцын түвшин;

Д-Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3.1.20 дахь хэсэгт заасан арилжааны банкнаас албан ёсоор зарласан иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээ;

А-инфляцын түвшингээс сонгох хувь хэмжээ;

Б-иргэдийн мөнгөн хадгаламжийн өмнөх оны жилийн дундаж хүүгийн хэмжээнээс сонгох хувь хэмжээ. 

---оОо---

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17356127060291