ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМ, ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

Засгийн газраас төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг бүрэн хориглох тухай Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. 
 
УИХ-аар энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр эцэслэн баталсан энэ хууль 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  
 
Хуулийн гол заалтууд:
- Зөвшөөрлийн тухай хууль:
1.5.20: Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
 
- Зөрчлийн тухай хууль:
10.1.6: Сурталчилсан, уриалсан иргэнийг 5000 нэгж, хуулийн этгээдийг 50,000 нэгж төгрөгөөр торгоно.
10.1.7: Цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сурталчилсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгж төгрөгөөр торгоно.
 
- Эрүүгийн хууль:
20.18: Цахим бооцоот тоглоом зохион байгуулсан этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сар – 3 жил хүртэл хорих ял онооно.
20.19: Төлбөр тооцооны данс, цахим мөнгө, харилцаа холбооны хэрэгсэл зэргийг удаа дараа ашиглуулсан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлалт, эсвэл хорих шийтгэл оноохоор тусгасан.
 
Иймд цахим мөрийтэй тоглоом нь Монголд Улсад хуулиар бүрэн хориглогдсон гэмт хэрэгт тооцогдож байгаа бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэх, сурталчлах, дэмжих бүхий л хэлбэрийн үйлдлийг хориглосон болно.