ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЖЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/188 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг нэгдүгээр хавсралтаар, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна. 
 
Газрын тухай хуулийн 33.1.2, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.3, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 40.5-д заасан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход энэ аргачлалыг дагаж мөрдөх бөгөөд Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход Засгийн газраас тогтоосон газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээг үндэслэл болгоно.
 
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг дараах томьёогоор бодно.
 
∆P -Дуудлага худалдааны анхны үнэ
Pсу -1м.кв газрын суурь үнэлгээ
K -Итгэлцүүр
S -Талбайн хэмжээ /м.кв/